RUHENS®️ бидэ суултуурт бие зассанаар шулуун гэдэсний шархлаа, шулуун гэдэсний хорт хавдар, цагаан мах эргэх буюу шамбарам, өтгөн хаталт, түрүү булчирхайн үрэвсэл, мөөгөнцөр, шээсний замын элдэв үрэвсэл зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн хувьд төрөлтийн дараах болон сарын тэмдгийн үед чанар муутай ариун цэврийн цаасаар дамжих аливаа халдвар болон үүнээс шалтгаалж үүсэх хорт хавдраас сэргийлдэг. Харин хүүхэд бидэ суултуурт бие засахад эцэг эхийн тусламж шаардахгүйгээр ариун цэврээ сахиж чадна. Бидэ суултуур нь урагт ч мөн сайн нөлөөтэй нь батлагдсан. Урийн эрүүл мэндийг хамгаалахын тулд жирэмсэн эмэгтэйчүүдийг бидэ суултуурт бие засч байхыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Түүнчлэн ахмад настан, хэт таргалалттай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөдөлгөөн дутмаг байдаг учир бидэ суултуур хамгийн тохиромжтой. Бидэ суултуур нь өтгөн хаталтаас дээд зэргээр сэргийлдэг. Өтгөн хатаснаар хүний биед хорт бодис хуримтлагдаж, эд эрхтнүүдийг хордуулдаг. Энэ нь маш олон төрлийн өвчний эх үүсвэрийг тавьж байдаг. Ухаалаг суултуур нь усны даралтын бөмбөлөг үүсгэж массажладаг учир өтгөнийг саадгүй гадагшлуулах давуу талтай. Ингэснээр хүн стресс ядаргаанд өртөхгүй байх боломж бүрддэг. Түүнчлэн доогуураа хагалгаатай, ууц нуруугаа дааруулахгүй байх онцгой гам барьдаг хүмүүст бидэтийг санал болгодог.
RUHENS®️ компаний гүйцэтгэх захирал Ким Жон Хэй 2019 оны 10-р сарын 30 өдөр Ruhens бидэтийн үндсэн функц бүхий WCD-100 загварыг худалдаанд шинээр гаргахаар зарлалаа. Ruhens WCD-100 нь хэрэглэгчдийн зардлын үнийн дарамт ачааллыг бууруулах, бидетийн гол функц бүхий итгэл даах бүтээгдэхүүн юм. Илүү боловсронгүй төгс эрүүл ахуйн технологи ба тааламжтай байдлыг ариун цэврийн өрөөнд нэмж өгдөг. Ruhens WCD100-г өөр өөр насныхан буюу гэр бүлийн бүх гишүүд ашиглаж болох боломжит функцийг тусгаж өгсөн байдаг. Патентжуулсан эрчимтэй цэвэрлэх функц нь хүчтэй боловч нарийн агаарын бөмбөлөгөөр арьсыг цоцроохгүйгээр зөөлөн цэвэрлэх боломжийг олгодог бөгөөд үүнээс гадна бидетийг ашиглах мэдлэггүй хүүхэд болон өндөр настанд зориулагдасан автомат функцээр тоноглогдсон байна. Self Cleaning буюу хэрэглэхийн өмнө автоматаар өөрийгөө цэвэрлэх (цоргыг 3 удаа) функцээр тоноглогдсон. Өндөр хүчин чадалтай ус нөөцлүүр нь усны температурыг тогтмол хэмжээнд барьж хоёр түвшинт эрчим хүч хэмнэх горим (eco mode) нь хэрэглэгчийн цахилгааны зардлыг хэмнэх функцтэй. Түүнчлэн бүтээгдэхүүний хэвийн бус байдлыг илрүүлж танд автоматаар мэдээлнэ.Мөн суудлын температурыг тохируулах 4 түвшин, угаалгын усны эрчимийг тохируулах массаж функц, хэрэглэгчийн байрлалд нийцүүлэн цорго байрлуулах тохируулга, хэрэглэгчийн хөдөлгөөнийг мэдрэх суудал мэдрэгч, шөнийн хэрэглээний лед гэрэл гэх мэт маш олон нэмэлт функцүүдээр тоноглогдсон өндөр технологийн бүтээгдэхүүн юм.